Баясал Хотхон
Баясал дүүрэн амьдралын эхлэл Баясал хотхоноос эхэлнэ
Урьдчилсан тооцоо — гэрээ биш. Эцсийн нөхцөл албан ёсны саналаар тодорхойлогдоно.
Баясал хотхоны үндсэн концепц нь WELLBEING буюу гэр бүлийн гишүүн бүр аз жаргалтай байх орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Төслийн зорилго нь хүн төвтэй, байгальд ээлтэй, хот төлөвлөлтийн бодлогод тулгуурласан чанартай, тав тухтай орчныг бий болгох явдал юм. Баясал төсөл нь нийт 63,000 м² талбайд 20 блок бүхий 2,000 айлын орон сууцны цогцолбор хэлбэрээр төлөвлөгдсөн. Төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, 960 сурагчийн ерөнхий боловсролын сургууль, өрхийн эмнэлэг болон төрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийг төлөвлөсөн. Хотхоны төлөвлөлтөд ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зам, зогсоолын талбай, явган болон дугуйн замыг тусгасан. Цогцолбор нь орон сууцны бүсийн томоохон худалдаа үйлчилгээний төв, долоон тоглоомын талбай, авто хөдөлгөөнөөс ангид гүйлтийн болон дугуйн зам бүхий урт явган коридортой байхаар төлөвлөгдсөн.
1-р ээлж
Зарж байна89 төлөвлөсөн нэгж