Бүртгэл ба тохиргоо
Бүртгэлийн мэдээлэл шинэчлэх
Хувийн мэдээллээ «Тохиргоо» хуудасны «Профайл» табаас шинэчилнэ. «Миний данс» цэснээс «Тохиргоо» дээр дарж орно.
Нэр, утас, имэйл шинэчлэх
- «Профайл» табын «Нэр», «Имэйл», «Утасны дугаар» хэсгүүдийг засна.
- «Профайл шинэчлэх» товч дарж хадгална.
Имэйл хаяг таны дансны цор ганц таних тэмдэг тул түүнийг өөрчлөхөд шууд хэрэгжихгүй. Эхлээд одоогийн имэйл рүү тань «Имэйл солих хүсэлт» очно — та өөрөө хүссэн бол холбоос дээр дарж баталгаажуулна. Дараа нь шинэ хаяг руу баталгаажуулах холбоос очих бөгөөд түүнийг дарснаар имэйл солигдоно. Ийм хүсэлт илгээгээгүй байхад имэйл ирвэл холбоос дээр бүү дараарай, нууц үгээ даруй солиорой.
Утасны дугаарыг устгах боломжгүй, зөвхөн өөр зөв дугаараар (8 оронтой) солино.
Агентын эрхтэй бол мөн энэ хуудаснаас лицензийн дугаар болон баримтаа оруулж баталгаажуулалтад илгээж болно.
Нууц үг солих
«Аюулгүй байдал» табд нэвтэрнэ.
Имэйл, нууц үгээр бүртгэлтэй бол «Нууц үг шинэчлэх» хэсэгт:
- «Одоогийн нууц үг» хэсэгт хуучин нууц үгээ оруулна.
- «Шинэ нууц үг» болон «Шинэ нууц үгээ давтах» хэсэгт шинэ нууц үгээ оруулна.
- Шаардлагатай бол «Бусад сэшнээс гаргах» сонголтыг идэвхжүүлнэ — энэ нь бусад төхөөрөмж дээрх идэвхтэй сэшнийг цуцална.
- «Нууц үг солих» товч дарна.
Хэрэв зөвхөн Google дансаараа бүртгүүлсэн бол нууц үггүй тул энэ хэсэгт оронд нь «Нууц үг тохируулах» карт харагдана — «Нууц үг сэргээх имэйл илгээх» товч дарж имэйлээрээ анхны нууц үгээ тохируулах боломжтой.
Бусад холбогдох тохиргоо
Мөн «Аюулгүй байдал» табын «Нэвтэрсэн төхөөрөмж» хэсэгт идэвхтэй сэшнүүдээ харах, цуцлах, «Холбосон данс» хэсэгт Google данстай холболтоо удирдах боломжтой. Дансаа бүрмөсөн устгах сонголт «Данс устгах» хэсэгт байрлана.
Сүүлд нэвтэрснээс хойш 24 цаг өнгөрсөн бол аюулгүй байдлын үүднээс «Нэвтэрсэн төхөөрөмж» хэсэгт жагсаалтын оронд «Дахин нэвтрэх» товч харагдана. Товч дарахад таныг гаргаад нэвтрэх хуудас руу шилжүүлнэ; дахин нэвтэрмэгц энэ хэсэг рүү буцаж, төхөөрөмжүүдээ харна.