Түгээмэл асуулт
Түгээмэл асуулт
Худалдан авах, түрээслэх нь төлбөртэй юу?
Үгүй, худалдан авагч, түрээслэгчид зориулсан бүх боломж Urbana.mn дээр үнэ төлбөргүй. Зар хайх, харах, хадгалах, нийтлэгчтэй холбогдох зэрэг үйлдэлд ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. Багц, төлбөрийн нөхцөл зөвхөн зар нийтэлдэг агентлаг, төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хамаарна.
Зар хайхын тулд бүртгэлтэй байх шаардлагатай юу?
Үгүй. «Худалдан авах зар», «Түрээсийн зар», «Төслүүд» хуудсыг бүртгэлгүйгээр чөлөөтэй үзэж, шүүлтүүр, газрын зураг ашиглаж болно. Харин зар хадгалах, нийтлэгчтэй зурвасаар холбогдох зэрэгт бүртгэлтэй, нэвтэрсэн байх шаардлагатай.
Сэжигтэй зарыг хэрхэн мэдээлэх вэ?
Холбоо барих хуудсаар мэдээлнэ үү. «Хүсэлтийн төрөл» хэсгээс «Зөрчил мэдээлэх» ангиллыг сонгоод, тухайн зарын гарчиг эсвэл хаяг, сэжиглэж буй шалтгаанаа «Агуулга» хэсэгт аль болох дэлгэрэнгүй бичнэ. Тусламжийн баг хүсэлтийг хянаж, шаардлагатай бол зартай холбоотой арга хэмжээ авна.
Англи хэл дээр ашиглаж болох уу?
Одоогоор боломжгүй. Urbana.mn монгол хэлээр л ажиллаж байгаа бөгөөд англи хувилбар нээгдмэгц энэ тухай урьдчилан мэдэгдэнэ.
Дансаа хэрхэн устгах вэ?
«Тохиргоо» → «Аюулгүй байдал» табын «Данс устгах» хэсгээс өөрөө шууд устгаж болно. «Дансыг бүрмөсөн устгах» товч дарахад баталгаажуулах холбоос агуулсан имэйл очно, тэр дээр дарж баталгаажуулснаар данс бүрмөсөн устана. Асуудал тулгарвал Тусламжийн хүсэлтээр холбогдож болно.