Төсөл хэрэгжүүлэгчид
Төсөл нийтлэх
Ноорог төсөл зөвхөн танай байгууллагад харагдана. Нийтлэлд хоёр шат бий: эхлээд «Тун удахгүй» зарлал олон нийтэд харагдаж болно, дараа нь бүх шаардлага хангагдсаны дараа бүрэн нийтлэл рүү шилждэг. Аль ч тохиолдолд админ хяналт заавал шаардлагатай.
Хоёр шатлалт нийтлэл
- **Зарлах (Тун удахгүй)** — зөвхөн үндсэн мэдээлэл (нэр, төрөл, тайлбар, байршил, галерей) бүрдсэн үед зарлах боломжтой. Нийтэд «Тун удахгүй» тэмдэглэгээтэй хуудас харагдана; үнэ, нэгжийн мэдээлэл оруулах шаардлагагүй.
- **Бүрэн нийтлэх** — дээрхээс гадна үнэ, барилгын зөвшөөрөл, ээлж, барилга, нэгжийн бүтэц бүрдсэний дараа бүрэн хэмжээгээр нийтлэх боломжтой. Нийтэд үнэ, нэгжийн үлдэгдлийн хүснэгт зэрэг хуудаст бүрэн харагдана.
Зарласан төслийг дараа нь бүрэн нийтлэл рүү ахиулж болно (доор тайлбарласан). Зарласан төсөл багцын хязгаарт аль хэдийн тоологдсон тул бүрэн нийтлэл рүү ахиулахад шинэ суудал шаардахгүй.
Нийтлэхийн өмнөх шалгах жагсаалт
Төслийн засварлах хуудасны «Нийтлэх» табад шалгах жагсаалт хоёр бүлэгт хуваагдана.
«Зарлахад шаардлагатай мэдээлэл»:
- Төслийн нэр
- Төслийн төрөл
- Тайлбар эсвэл товч танилцуулга
- Байршил ба хаяг
- Багадаа нэг галерейн зураг
«Бүрэн нийтлэхэд нэмж оруулах шаардлагатай мэдээлэл»:
- Үнэ: үнийн жагсаалттай төсөлд жагсаалт нийтэд нээлттэй (идэвхтэй, нийтийн, ажилтанд зориулаагүй, хугацаандаа, квотоо хэтрээгүй) нэг төлбөрийн нөхцөлд үнэ тавьсан байна; жагсаалтгүй төсөлд үнэ оруулсан нэг «Боломжтой» нэгж байна
- Зөвшөөрлийн дугаар ба файл
- Багадаа нэг ээлж
- Багадаа нэг барилга
- Багадаа нэг нэгж
Мөр бүр дээр дарж дутуу мэдээллээ шууд бөглөнө: эхний бүлгийн мөрүүд Ерөнхий, Байршил, Медиа таб руу; хоёр дахь бүлгийнх Үнэ, Бичиг баримт таб эсвэл Төслийн бүтэц хуудас руу шилжинэ.
Зарлах
«Зарлахад шаардлагатай мэдээлэл»-ийг гүйцэд оруулж дуусахад «Зарлах» товч идэвхжинэ. Товчийг дарж баталгаажуулахад төсөл админ хяналтад илгээгдэнэ. Батлагдсаны дараа нийтэд «Тун удахгүй» тэмдэглэгээтэйгээр — нэр, төрөл, тайлбар, байршил, галерейн зурагтай хамт — ил харагдана; Зарлахад үнэ, нэгжийн мэдээлэл шаардлагагүй.
Хяналтад илгээх (Бүрэн нийтлэх)
Шалгах жагсаалтын хоёр бүлэгт шаардсан бүх мэдээллийг бүрэн гүйцэд оруулсны дараа «Хяналтад илгээх» товч идэвхжинэ. Товчийг дарж баталгаажуулахад төсөл админ хяналтад илгээгдэж, батлагдсаны дараа нийтлэгдсэн төлөвт шиллиж нийтийн хайлтад харагдана. Өмнөх илгээлт хүлээгдэж байгаа бол шинэ илгээлт хамгийн сүүлийн мэдээллээр шинэчлэгдэнэ — дахин илгээх шаардлагагүй.
Хяналтын шийдвэр гармагц илгээсэн хэрэглэгчид самбар дотор болон имэйлээр мэдэгдэнэ: зөвшөөрсөн, засвар хүссэн эсвэл татгалзсан, админы тайлбарын хамт. Мэдэгдэл дээр дарвал төслийн «Нийтлэх» таб нээгдэнэ.
Багцын хязгаарлалт идэвхжсэн үеэс эхлэн «Хяналтад илгээх» үед багцынхаа зарагдаж буй төслийн хязгаарыг шалгана. Нийтэлсэн болон хяналтад хүлээгдэж буй төсөл тоологдоно; ноорог, архивласан, бүх нэгж нь зарагдсан төсөл тоологдохгүй. Хязгаарт хүрсэн бол мэдэгдэлд хэдэн төсөл зарагдаж буйг бичнэ: байгууллагын админд «Холбогдох» холбоос, бусад гишүүнд «Байгууллагын админд хандана уу.» гэж харагдана. Нийтэлсэн төсөл хэзээ ч хасагдахгүй. Дэлгэрэнгүйг «Багц ба төлбөр» нийтлэлээс үзнэ үү.
Бүрэн нийтлэл рүү ахиулах
Аль хэдийн зарлагдсан («Тун удахгүй») төсөл дээр «Бүрэн нийтлэхэд нэмж оруулах шаардлагатай мэдээлэл»-ийг гүйцэд оруулахад «Бүрэн нийтлэл рүү ахиулах» товч идэвхжинэ. Товчийг дарахад ахиулах хүсэлт админ хяналтад шилжинэ; батлагдах хүртэл зарлал нийтэд «Тун удахгүй» төлөвтэйгээр ил хэвээр байна. Батлагдсаны дараа л үнэ, нэгжийн мэдээлэл нийтэд ил болно. Илгээгээгүй өөрчлөлттэй үед ахиулах хүсэлт тэр өөрчлөлтийн хамт нэг багцаар илгээгдэнэ.
Нийтэлсэн төслийг засварлах
Ноорог төслийн засвар өмнөх шигээ шууд хадгалагдана; багц зөвхөн нийтэлсэн төсөлд үүснэ. Нийтэлсэн төслийн засварлах хуудсан дээр таб бүрийн «Хадгалах» товч өөрчлөлтийг шууд нийтэд гаргахгүй — өөрчлөлт нэг багцад хуримтлагдана. Багц зөвхөн танай байгууллагад харагдана; нийтийн хуудас админ батлах хүртэл одоогийн хувилбараараа хэвээр үлдэнэ.
- Шаардлагатай таб бүрээ засаад хадгална. Хадгалсны дараа табын дээр «Хадгалсан өөрчлөлт хяналтад илгээгдээгүй байна» гэсэн самбар гарч, өөрчлөлттэй таб бүр дээр тоо харагдана. Хадгалсан утгатай ижил утга оруулбал өөрчлөлтөд тооцогдохгүй.
- «Өөрчлөлтийг харах» товчоор таб тус бүрийн одоогийн утга ба шинэ утгыг харьцуулна.
- Бүх засвараа дуусгаад «Хяналтад илгээх» товчийг нэг удаа дарна. Багц админ хяналтад орж, самбар «Өөрчлөлт хянагдаж байна» гэж харуулна.
- Хянагдаж байх үед дахин хадгалбал өөрчлөлт илгээсэн багц дээр нэмэгдэнэ — дахин илгээх шаардлагагүй.
- Өөрчлөлтөө болих бол «Цуцлах» товчийг дарна: илгээгээгүй багц устаж, илгээсэн багц хяналтаас татагдана. Төсөл нийтлэгдсэн хэвээр үлдэнэ. Бүрэн нийтлэл рүү ахиулах хүсэлтийн хамт илгээсэн багцыг цуцлахад ахиулах хүсэлт мөн цуцлагдана.
Админ зөвшөөрвөл өөрчлөлт нийтийн хуудсанд шууд харагдана. Багц дахь URL хаягийг энэ хооронд өөр төсөл авсан бол админ батлах боломжгүй; тэр үед админ засвар хүсэх тул өөр хаяг сонгоод дахин илгээнэ. Админ «засвар хүссэн» бол багц тайлбарынх нь хамт илгээгээгүй төлөвт буцаж ирнэ — дутууг нь засаад дахин илгээнэ, дахин бичих шаардлагагүй. Татгалзсан бол багц хаагдана.
Хянуулж буй багцтай төслийг «Нуух» товчоор нуувал төсөл ноорог болж, багцын өөрчлөлт ноорогт шууд бичигдэнэ (дараагийн нийтлэлийн үед хянагдана). Хэрэв багц дахь URL хаягийг энэ хооронд өөр төсөл авсан бол хаягийн өөрчлөлт алгасагдаж, бусад өөрчлөлт ноорогт бичигдэнэ. «Архивлах» товч багцыг цуцална.
Борлуулалтын утас, Messenger холбоос («Медиа» табын «Борлуулалтын холбоо барих») багцад орохгүй, нийтэлсэн төсөл дээр ч хадгалахад шууд нийтэд харагдана.
Бүтэц (ээлж, барилга, нэгж), төлбөрийн нөхцөл болон ээлж, барилгын зураг файлууд энэ багцад хамаарахгүй — тэдгээр нь өмнөх шигээ шууд хадгалагдана.
Хяналт, нуух, архивлах
Илгээсний дараа «Нийтлэх» табын хяналтын тэмдэглэгээ «Хүлээгдэж буй» гэж харагдана; хадгалсан боловч илгээгээгүй өөрчлөлттэй үед «Илгээгээгүй өөрчлөлт» гэж харагдана. «Нуух» товчоор нийтэлсэн төслийг буцааж ноорог болгож болно (илгээгээгүй болон хянагдаж буй өөрчлөлт ноорогт шууд бичигдэнэ). «Архивлах» товчоор төслийг жагсаалтаас далд болгож (хянагдаж буй өөрчлөлт цуцлагдана), «Сэргээх» товчоор дахин ноорог төлөвт оруулж болно.
Нийтийн хуудсанд юу харагдах вэ
«Тун удахгүй» хуудсанд төслийн нэр, тайлбар, байршил, галерейн зураг харагдана. Үнэ «Үнэ тун удахгүй зарлагдана» гэж, бүтэц, нэгжийн мэдээлэл «тун удахгүй нийтлэгдэнэ» гэсэн тэмдэглэлээр солигдоно.
Бүрэн нийтэлсэн төслийн хуудсанд танилцуулга, галерей, байршил, барилгуудын мэдээлэл болон нэгжийн үлдэгдлийн хүснэгт харагдана.
- «Боломжтой» төлөвтэй нэгж үнэ, талбай, өрөөний тоотойгоо бүрэн харагдана. Үнийн жагсаалттай төсөлд нэгжийн үнэ нь бүтэн төлөлтийн нөхцлөөр (бүтэн төлөлтийн нөхцөл олон бол хамгийн хямдаар) гарах бөгөөд хүснэгтийн доор «Үнэ: … нөхцлөөр. Бусад нөхцлөөр үнэ өөр.» гэсэн тайлбар харагдана. Үнийн жагсаалтад үнэ нь олдоогүй нэгжид үнийн оронд «Үнэ асуух» гарна.
- Захиалгатай, гэрээтэй, зарагдсан нэгж хүснэгтэд зөвхөн дугаар, давхар, төлөвөөрөө харагдана — үнэ болон талбай нь нуугдана.
- «Гаргаагүй» төлөвтэй нэгж нийтэд огт харагдахгүй.
- Зогсоол орон сууцны хүснэгтээс тусдаа хэсэгт харагдана.
Нийтийн төслийн хуудсыг үзсэн тоо (нэг хүн нэг өдөрт нэг удаа, танай байгууллагын гишүүдийнх тоологдохгүй) «Төслийн гүйцэтгэл» тайлангийн «Үзэлт» хэсэгт харагдана. «Дугаар харсан» тоо мөн тэнд (сүүлийн 30 хоног, өдөр, сараар) харагдана; хэн харсныг хадгалдаггүй.
Багц дууссаны дараа нийтэлсэн төсөл
Багц дууссан бол төслөө засах боломжгүй болно. Багцын хязгаарлалт идэвхжсэн үеэс эхлэн нийтэлсэн төслүүд дараах байдлаар нийтэд харагдана. Бүрэн дүрмийг «Багц ба төлбөр» нийтлэлийн «Багц дууссаны дараа нийтэлсэн төслүүд» хэсгээс үзнэ үү.
- Багц дууссанаас хойш 30 хоногийн турш төсөл нийтэд өмнөх шигээ харагдаж, сонирхол хүлээн авна. Самбарт нуугдах огноо гарна.
- Дараа нь зарагдаагүй нэгжтэй төсөл нийтийн жагсаалт, хайлтаас гарч, холбоос нь төслийн нэр, борлуулалтын утас харах товч, «Бусад төслүүд үзэх» холбоос бүхий «түр боломжгүй» хуудас нээнэ. Төсөл нийтэлсэн төлвөөрөө хэвээр, юу ч устахгүй.
- Нэгжүүд нь бүгд зарагдсан төсөл «Бүгд зарагдсан» гэж үнэгүй, сонирхол илгээх хэсэггүй, түүх болгон нийтэд үлдэнэ.
- Багц сунгах эсвэл олгоход бүх төсөл нэн даруй нийтэд буцаж харагдана.
Эхлэх үнэ хэрхэн тодорхойлогдох вэ
Төслийн хуудасны толгойн үнэ нь «1 м² … сая₮-өөс» хэлбэртэй, 1 м²-ийн үнээр тодорно; нийт үнэ толгойд гарахгүй (м² үнэ огт байхгүй бол л толгойд нийт үнэ «… -с» гэж гарна). Үнэ табын «Үнийн жагсаалт» хадгалсан төсөлд түүний доор төлбөрийн нөхцөл бүрийн «-өөс» м² үнэ (жишээ нь «Бэлэн 3.6 · Банк 3.6 · Бартер 3.8») жижиг хаяг болж гарна. Ногоон үнэ нь эдгээрийн хамгийн бага нь.
Нөхцөл бүрийн «-өөс» үнэ нь үнийн жагсаалтын орон сууцны үндсэн үнийн нүднүүдээс хамгийн багыг авна. Зөвхөн «Боломжтой» орон сууцтай барилгын нүд тооцогдоно (боломжтой орон сууц хараахан байхгүй төсөлд бүх нүд). Давхар, чиглэлийн нэмэгдэл «-өөс» үнэнд орохгүй, зөвхөн нэгжийн үнэд тусна. Орон сууцны үнэгүй нөхцөл (жишээ нь зөвхөн зогсоолын нөхцөл) хаягт гарахгүй. Төслүүдийн жагсаалтын карт, газрын зураг, хуваалцах зураг, постын текст ижил м² үнийг толгойлно.
Үнийн жагсаалтгүй төсөлд м² үнийг «Боломжтой» төлөвтэй нэгжүүдийн үнээс автоматаар тооцно, нөхцлийн хаяг гарахгүй — зарагдсан нэгж болон зогсоол энэ тооцоонд орохгүй. Үнэ огт тооцогдохгүй бол «Үнэ тун удахгүй зарлагдана» эсвэл «Үнэ тохиролцоно» гэж харагдана. Өмнө нь Үнэ табд гараар оруулдаг байсан маркетингийн үнийн нүднүүд хасагдсан бөгөөд нийтийн хуудас тэдгээрийг уншихаа больсон — үнэ зөвхөн үнийн жагсаалт, нэгжийн үнээс гарна.
Толгойн дор «Төлбөрийн нөхцөл ба санхүүжилт» хэсгийн эхэнд хүснэгт байна (түүний доор санхүүжилтийн тооцоолуур): нөхцөл бүрийн мөрөнд нэр, «-өөс» м² үнэ, урьдчилгаа, хугацаа зэрэг нөхцөл; хүчинтэй хугацаа оруулсан бол «Үнийн жагсаалт … хүртэл хүчинтэй» гэсэн мөр; мөн «Давхар болон харууцаас хамаарч м² үнэ нэмэгдэнэ. Тухайн байрны яг үнийг борлуулалтын албанаас асууна уу.» гэсэн тайлбар гарна. Зогсоол, үйлчилгээний талбайн үнэ байвал тус тусын жижиг тэмдэглэл нэмэгдэнэ. Энэ бүхэн зөвхөн бүрэн нийтэлсэн төсөлд хамаарна — «Тун удахгүй» үед үнэ огт харагдахгүй.